Луу жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-07-27 06:42:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 27. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 19. Ангараг гараг. Шувуун хошуут одтой, долоон улаан мэнгэтэй, улаан хулгана өдөр.


Барилдлага: Арвидах


Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй


Суудал: Гал


Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээжээ.

Холбоотой мэдээ