Өмнөговь аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвартай 28 тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-07-27 18:09:01
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдвартай 28 тохиолдол бүртгэгдлээ.
Үүнээс 11 нь аймгийн төв Даланзадгадад, Цогтцэцийд 6, Гурвантэст 5, Цогт-Овоод 2, Ханбогдод 2, Оюутолгойд 2 тохиолдол илэрчээ. Даланзадгадын 11 тохиолдлын 8 нь давтан шинжилгээгээр, ойрын хавьтал 1, Улаанбаатар хотоос ирсэн 1, эх үүсвэр тодорхой бус 1 байгаа аж. Бусад сумдын тохиолдлууд сумынхаа төвд байгаа юм. Харин Оюутолгойд давтан шинжилгээгээр 1, шинж тэмдгээр 1 илэрчээ.
Холбоотой мэдээ