Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн БНХАУ дахь айлчлал эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-27 14:34:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр Тяньжин хотод хүрэлцэн очив. 


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар өнөөдөр үдээс хойш албан ёсны хэлэлцээ хийнэ. 


Сайд Б.Батцэцэг энэ оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 5-нд ОХУ-д айлчилсан. Тус айлчлал нь цар тахлаас хойших Монгол Улсын Засгийн газрын анхны айлчлал байв. Энэ удаагийн айлчлал нь түүний Засгийн газрын гишүүнээр сонгогдсоны дараах хоёр дахь айлчлал юм.

Холбоотой мэдээ