Батлагдсан тохиолдлын 86.9 хувь нь эдгэрчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-07-27 15:09:13

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 141 хүнд PCR шинжилгээ хийгдсэнээс 25 тохиолдол, 135 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийгдсэнээс 13  тохиолдол батлагдаж, нийт 276  шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 38 байна. Үүнд: Хайрхан 2, Эрдэнэмандал 1, Ихтамир 1, Хотонт 6, Тариат 2, Хангай 6, Эрдэнэбулган 18 байна.

Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 2421 боллоо. 

Аймгийн хэмжээнд:  Дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23

Дэлгэсэн орны тоо - 659

COVID-19 өвчний улмаас нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 314

Үүнээс: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчийн тоо: 227

ӨЭМТ-ийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа хүний тоо: 87

Эмчлэгдэн гарсан хүний тоо : 2104 / 86.9хувь /

Холбоотой мэдээ