Коронавирусний халдварын улмаас 415 хүн эмнэлгийн тусламж авч байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-07-27 18:18:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 286 шинжилгээ хийгдсэнээс коронавирусний халдварын 30 тохиолдол шинээр илэрлээ. Үүнээс аймгийн төв Есөнбулаг суманд 19, Дэлгэрт 3, Жаргаланд 1, Баян-Уулд 1, Тонхилд 3, Цогтод 2, Эрдэнэд 1 тохиолдол бүртгэгдэж аймгийн хэмжээнд 3105 хүн ковидын халдвараар өвчилсөн байна.

Долоодугаар сарын 27-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 415 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 264 хүний биеийн байдал хөнгөн, 112 нь хүндэвтэр, 37 нь хүнд, 3 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 47 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 2690 нь эдгэрсэн байна. Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 37138, хоёр дахь тунд 33385 иргэн хамрагдаад байгаа ажээ.


Холбоотой мэдээ