Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 2919 боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-07-28 21:16:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагийн мэдээллээр 186 сорьцод PCR шинжилгээ хийхэд 80 эерэг тохиолдол батлагдлаа. Ингээд Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 2919 боллоо.   

Сэлэнгэ аймагт батлагдсан дээрх тохиолдлын 42 нь аймгийн төв Сүхбаатар суманд, 13 нь Мандал суманд байгаа бол бусад тохиолдлууд нь Алтанбулаг, Баянгол, Ерөө, Бугант, Жавхлант, Орхонтуул, Рашаант, Сайхан, Түшиг, Хүдэр, Хушаат, Цагааннуур, Дулаанхаанд тус тус байгаа аж.  Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд юм. Мөн энэ хугацаанд аймгийн хэмжээнд 37 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 13 тасагт нийт 450 батлагдсан тохиолдол, 33 ойрын хавьтал хамт байна.

Эдгээр тохиолдлоос жирэмсэн эх найм, 0-17 насны хүүхэд 107 хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тус тасагт нэн хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 26 тохиолдол тус тус эмчлэгдэж байна.

Холбоотой мэдээ