ДЭМБ: Дэлхий даяар халдвараар нас барсан тохиолдлын тоо эрс нэмэгдлээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-07-29 09:47:09

ЖЕНЕВ. /ECNS/. Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “COVID-19” халдварын 3.8 сая тохиолдол шинээр илэрч, халдвараар нас барсан тохиолдлын тоо эрс нэмэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв.  


Тодруулбал, долоодугаар сарын 19-25-нд шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоосоо найман хувиар өсжээ. Үүнд Америк тив, Номхон далайн баруун бүсийн орнуудын тархалт ихээхэн нөлөөлсөн гэж ДЭМБ-ын долоо хоног тутмын тайланд дурдсан байна.


Мөн өнгөрсөн долоо хоногт “COVID-19”-өөр халдварласны улмаас 69 мянга гаруй хүн нас барсан нь өмнөх долоо хоногийнхоос 21 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Түүнээс хамгийн олон хүн нас барсан тохиолдол Америк тив, Зүүн Өмнөд Азийн бүсэд бүртгэгдсэн байна.


Харин Африкийн олон оронд “Дельта” хувилбар хараахан илрээгүй байгаатай холбоотойгоор тус тивийн халдварын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд харьцангуй тогтвортой байлаа гэж ДЭМБ-ын тайланд бичжээ. 

Холбоотой мэдээ