Л.Баттөр: Коронавирусний аль ч хувилбарт адилхан хариу арга хэмжээ авч байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2021-07-30 12:20:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний аль ч хувилбарт авч буй хариу арга хэмжээ адилхан гэдгийг албан ёсоор мэдэгдье. Иймд коронавирусний ямар хувилбар тархаж байгаад анхаарахаас илүү вакцинд хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Япон улс руу явуулсан генийн дарааллын шинжилгээгээр манай улсад хоёр сарын өмнө коронавирусний “альфа” хувилбар илэрснийг тогтоосон. Сүүлийн үеийн сорьцуудаа дахин илгээхэд гадаад орноос зөөвөрлөгдсөн тохиолдлоос “делта” хувилбар тархасныг ч баталсан.


Одоогоор коронавирусний халдвар авсан 10821 хүн гэрийн хяналтад, 10368 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 6397 хүний биеийн байдал хөнгөн, 2780 нь хүндэвтэр, 1025 нь хүнд, 166 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. 


Холбоотой мэдээ