Хиймэл нууранд живж амиа алджээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-07-30 13:51:17

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дархан-Уул аймгийн Дархан сумын хоёрдугаар баг Ширээ нурууны ойролцоох хиймэл нууранд нэг иргэн живж амиа алджээ. Уг хиймэл нуура нь Дархан сумын төвөөс хойд зүгт 4 км зайд оршдог бөгөөд  эрэг орчим зургаан хүн зугаалж байснаас  нэг хүн живсэн тухай дуудлагыг 07.29-ний оройн 23:40 цагт Онцгой байдлын газарт өгчээ.

Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 4 км зам туулан 23:43 цагт очиход тус сумын харьяат иргэн О/25 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хиймэл нууранд живсэн тул эрэн хайх ажиллагааг 07.30-ны өдрийн 06:00 цагт эхлүүлсэн байна.

Иймд иргэд та бүхэн гол нуурын эргээр амарч аялахдаа аюулгүй байдлаа ханган, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг, ОБГ-аас анхааруулж байна.

 

 

Холбоотой мэдээ