“HarmonyOS 2” үйлдлийн системийн хэрэглэгчдийн тоо 40 сая давжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-07-30 14:24:39

ШЭНЬЖЭНЬ. /Xinhua/. БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компанийн ухаалаг гар утсанд зориулсан “HarmonyOS 2” үйлдлийн системийн хэрэглэгчдийн тоо 40 сая давлаа гэж тус компани пүрэв гарагт болсон шинэ бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагааныхаа үеэр мэдээлжээ.


Huawei” компани нь “HarmonyOS 2” үйлдлийн системээ энэ оны зургаадугаар сарын 2-нд албан ёсоор хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Түүнээс хойш секундэд дунджаар найман хэрэглэгч өөрсдийн төхөөрөмжөө энэхүү үйлдлийн систем рүү шинэчлэн шилжүүлсэн гэж тус компани мэдээлсэн байна.


HarmonyOS” буюу Хятадаар “Hongmeng” нэртэй систем нь янз бүрийн төхөөрөмжүүдэд зориулсан нээлттэй эх бүхий үйлдлийн систем бөгөөд анх 2019 оны наймдугаар сард танилцуулж байжээ.


Huawei” 2021 оны эцэс гэхэд “HarmonyOS” үйлдлийн системээр тоноглосон төхөөрөмжийн тоог 300 саяд хүрнэ хэмээн урьдчилан таамаглаж буй бөгөөд тэдгээрийн 200 сая гаруй нь “Huawei”-н төхөөрөмж байх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ