Баян-Энгэр, Усан хоолойн хяналтын постуудыг буулгалаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-07-30 15:48:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс энэ сарын 29-ний өдөр цахимаар хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Үүнд:

1.Коронавирусний халдвар авч эмчлүүлж байгаа хүмүүст аймгийн Ковидын эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, Сансар сувилал, “Пазилет” дотуур байрны орны тоо хүрэлцэхгүй байгаа тул Өлгий сумын 10 дугаар сургуульд нэмж ор дэлгэх;

2.Тус аймаг руу орох, гарах хяналтын постуудыг буулгаж, тэнд үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нарыг татан ажиллуулах;

3.Аймгийн Засаг даргын 2021 оны 606 дугаар захирамжийн биелэлтэд хяналт тавихыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгав.

4.Мөн үерийн улмаас эвдэрсэн Буянт, Алтай сумуудын хоорондох хавцлын замыг засварлахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.  

Нэгэнт аймаг дотроо халдвар тархсан, ажиллаж байгаа алба хаагчид халдвар авсан, мэргэжлийн байгууллагуудын хүн хүч хүрэлцэхгүй байгаа зэргийг дүгнэж 2 хяналтын цэгийг /Баян-Энгэр, Усан хоолой / татан буулгажээ.

Харин аймгийн төв орох Шар нуурын пост үргэлжлэн ажиллана. Нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд дээрх хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг сэргээх ажээ.  

Холбоотой мэдээ