Бич жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-07-31 06:29:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 31. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын 22. Санчир гараг. Шийдэм одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан луу өдөр.


Барилдлага: Үл тохирох


Шүтэн барилдлага: Мунхрахуй


Суудал: Ус


Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр  хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

 

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал идээ ундаа элбэг олдоно хэмээжээ. 

Холбоотой мэдээ