“Ковид-19” –ийн халдвар авсан 2041 хүн эдгэрч, зургаан хүн нас барлаа

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2021-07-31 11:16:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын тохиолдол 1286-аар нэмэгдэж, зургаан хүн нас барлаа.

Шинээр халдвар авсан иргэдийн 510 нь Улаанбаатар хотод, 776 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын нийт тохиолдол 164 155 болж, 815 хүн нас бараад байна. 


Халдварын улмаас одоогоор 10698 хүн гэрийн хяналтад, 10 047 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэдний 6269-ийнх нь биеийн байдал хөнгөн, 2679-ийнх нь хүндэвтэр, 929 нь хүнд, 170 хүний биеийн байдал нэн хүнд байгааг ЭМЯ мэдээллээ.

Холбоотой мэдээ