НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь албаны даргад "Алтан гэрэгэ"-г дурсгав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-31 13:49:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай Каори Ишикаваг томилолтын хугацаа нь дуусч байгаатай нь холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзав.


Дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын Хүн амын сангаас “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.


Хатагтай К.Ишикаваг Монгол Улсад ажиллах хугацаандаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг бий болгох, цаашлаад боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсныг дэд сайд Б.Мөнхжин онцлоод, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж, түүнд ГХЯ-ны “Алтан гэрэгэ”-г дурсгал болгон гардууллаа.



Холбоотой мэдээ