Гавьяат тамирчин О.Бурмаа Японы бөхөд ялагдлаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-08-01 13:39:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр /08.01/ “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээн эмэгтэйчүүдийн 76 кг жингийн барилдаанаар эхэлсэн бөгөөд Монголын гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Японы Хироэ Минагаватай барилдаж ялагдлаа.


Хироэ Минагава 1989 онд төрсөн. 2018 оны ДАШТ-ий хүрэл, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, тивийн удаагийн аварга, болон мөнгө, хүрэл медальт, 2018 оны Азийн наадмын мөнгөн медальтай шилдэг бөх. Тэрбээр 32 насандаа анх удаа олимпод оролцож байгаа бол гавьяат О.Бурмаа 39 настайдаа 3 дахь олимпдоо оролцож байгаа юм.

 

Японы бөх Х.Минагава барилдааны турш манай тамирчны хөлд түлхүү орсоор 8 оноо авч, 0:8 аар хожигдов. Япон бөх финалд шалгарвал О.Бурмаа дагаж барилдах эрхтэй болно. Минагавагийн хувьд шөвгийн наймд Эстонийн бөх, ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Маэтай барилдах юм.



Холбоотой мэдээ