Өнөөдөр коронавирусний 25 тохиолдол батлагдаж, нийт 2565 тохиолдолтой болов

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-08-01 19:36:12

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 208 хүнд PCR шинжилгээ хийснээс 23 тохиолдол, 41 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийснээс 2  тохиолдол батлагдаж, нийт 249  шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 25 байна. Үүнд: Чулуут 1, Хотонт 8, Жаргалант 3, Хангай 1, Эрдэнэбулган 11, Цэцэрлэг 1 байна. 

Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 2565 боллоо.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23, дэлгэсэн орны тоо - 664.

COVID-19 өвчний  улмаас нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 279

Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчийн тоо: 207

ӨЭМТ-ийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа хүний тоо: 72

Эмчлэгдэн гарсан хүний тоо : 2294 / 89.4 хувь /

Холбоотой мэдээ