Баруунтуруун сумаас "Алтан хурганы эзэн" тодорлоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-08-02 18:43:54

Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын Баян-Айраг багийн малчин Ц.Баатархүүгийн гэр бүл "Алтан хурганы эзэн"-ээр тодорсон байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг өнгөрсөн долоо хоногт аймаг, сумын удирдлагууд гардуулан өгчээ.

   Залуу малчин Ц.Баатархүүгийн хувьд “Аймгийн сайн малчин”, сумынхаа Морин спорт уяачдын холбооны тэргүүн, Аймгийн алдарт уяач, Морин спортын мастер аж. Харин гэргий А.Мөнхтуяа нь мөн адил нийгмийн идэвхи санаачилгатай, тэр дундаа сумынхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг илүүтэй дэмжиж ажилладаг байна. Тэд гэр бүл болсон цагаасаа эхлэн буюу 21 жил мал маллаж байгаа ба хонь голдуу малтай аж. Аав, ээжийгээ дуурайн дөрвөн хүүхэд нь малд нүдтэй, ажилсаг хөдөлмөрч болсон байна. Эднийх Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Онцгой алтан гишүүн" өрхөөр мөн тодорч байжээ.

Холбоотой мэдээ