Нутгийн 70-80 хувь зуншлага сайхан болж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-08-03 12:43:17

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн нийт нутгийн 70-80 хувь зуншлага сайхан болж байна. 

Тус аймагт бэлчээрийн нийт 70 хувь нь гантай буюу гандуу байсан юм. Өнгөрсөн сарын сүүлээр аймгийн ихэнх нутгаар бороо их хэмжээгээр орсон тул хөдөө аж ахуйн салбарт цаг дэлгэрсэн сайхан зун болж байна. Гэсэн хэдий ч өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаравчлан эхлүүлж байгаа аж. Аймгийн ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ "Ноён сумын урд тал, Гурвантэс сумын баруун болон урд тал, Баяндалай болон Хүрмэний урд говиор хур бороо орсонгүй. Бусад нутгаар бороо хуртай сайхан байна. Хадлан тэжээл, гар тэжээл бэлтгэх Засгийн газрын тогтоол ирсэн байгаа. Үүний дагуу өвс тэжээлээ эртхэн нөөцөлж авна" гэлээ.  

Холбоотой мэдээ