Нийслэлд Гандан, III, IV хорооллын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-08-03 15:49:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас дулаан хангамжийн шугам сүлжээний тоноглолд засвар үйлчилгээ хийх ажил үргэлжилж байна. Энэ сарын 4-16-ныг хүртэл нийслэлд Тээврийн товчоо орчмын газрууд болон 2, 3, 4 болон 6 дугаар бичил хороолол, Төв Гандан хийд Эх нялхасын эрүүл мэндийн Үндэсний төв, МҮОНРТ, 73 дугаар сургууль "Богд Ар" хорооллын хэрэглэгчдийн халуун усыг 3-12 хоногийн түр хугацаагаар хязгаарлах талаар мэдээллээ. 


Холбоотой мэдээ