Хот хоорондын зорчигч тээврийг эхлүүлэхээр хүсэлтээ хүргүүлжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-08-03 19:42:10
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хот хоорондын зорчигч тээврийн автобусыг үйлчилгээнд явуулах хүсэлтээ Улсын Онцгой Комисст хүргүүлээд байна.
Өмнөговь аймгийн Онцгой комиссын энэ сарын 3-ны өдрийн хуралдаанаар ЭЕШ болохтой холбогдуулан 15-аас дээшгүй сурагчтай анги дүүргэлттэй давтлага хийхийг зөвшөөрлөө. Мөн сум хоорондын зорчигч тээврийг эхлүүлэхээр болсон байна. Даланзадгад суманд нийтийн тээвэр / цахилгаан автобус/ үйлчилгээнд явахыг зөвшөөрчээ. Үүнээс гадна Улаанбаатар, Даланзадгадын хооронд зорчигч тээврийн автобусыг үйлчилгээнд явуулах хүсэлтээ Улсын Онцгой Комисст хүргүүллээ. Хэдийгээр зорчигч тээвэр хот хооронд явахгүй байгаа ч иргэдийн зүгээс хот хооронд явах хулгайн тээврийн үнэ улам бүр өсөж байгааг сануулсаар байгаа юм.
Холбоотой мэдээ