Тусгай нислэгээр 5879 иргэнийг татан авав

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-08-04 10:18:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрийн дагуу өнгөрсөн сард нийт 49 удаагийн тусгай нислэг үйлдэж, гадаад улсад байгаа иргэдээ татан авжээ.


Дээрх нислэгээр 5879 иргэн ирсэн бөгөөд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан болон өвдөөд эдгэрсэн 3562 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүлсэн байна.


Харин 2317 иргэнийг тусгаарлан ажиглан байранд тусгаарлажээ.

Холбоотой мэдээ