Хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн эрэлттэй байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-08-04 17:03:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжлийн жагсаалтад өөрчлөлт ороогүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр танилцууллаа.


Тодруулбал, уг жагсаалтыг Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор баталсан юм. Жагсаалтыг УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050”, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030” зэрэг бодлогын баримт бичиг, Дэлхийн банкнаас гаргасан Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан болон “Суралцахуй” (Learning) тайлан, Edelman Intelligence гааны группээс гаргасан Дэлхийн инновацийн барометр тайлан зэрэг олон улсын судалгааны тайлан болон бүх яамдаас авсан саналд үндэслэн гаргажээ. Мөн жагсаалтыг салбар бүрийн зорилго, зорилтод нийцүүлэн, дэлхийн хэмжээнд 2030 он хүртэл хамгийн их эрэлттэй байх, ирээдүйд хэрэгцээтэй гэж таамаглаж буй мэргэжлүүдийн судалгаанд тулгуурлан гаргасан байна.


Харин Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас гаргасан эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтад:

  • Маркетингийн менежер,
  • мэдээллийн технологи, өндөр зэрэглэлийн тогооч, 
  • барилга, уул уурхай болон авто барилгын инженер,
  • гоо сайханы мэс засалч, 
  • архитектор,
  • геологич, 
  • төслийн менежер тус тус оржээ. 


Р.Батхишиг

Холбоотой мэдээ