100 гаруй эмч эмнэлгийн ажилтнууд цахим сургалтад хамрагдлаа

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-06 13:24:47

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн 100 гаруй эмч, эмнэлэгийн ажилтнууд цахимаар сургалтад хамрагдлаа.

-“Ковидын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг орон нутагт сайжруулж эрсдэлээс сэргийлэх нь” нэртэй цахим сургалтыг амжилттай явууллаа. Энэ сургалтаар Ковид 19 цар тахлын сүүлийн үеийн эмчилгээг хэрхэн явуулах. Ялангуяа  жирэмсэн эх, нярай хүүхдийн эмчилгээ, арьсны харшилтай хүний эмчилгээний онцлог зэрэг чухал асуудлаар орон нутгийн эмч нар сургалт мэдээлэл авлаа. Мөн үеэр цар тахлын үеийн цаг үеийн мэдээлэл солилцож, эмчилгээний арга барилын талаар харилцан ярилцлаа.  Сургалтад Завхан аймгийн 24 сумын эрүүл мэндийн төвийн 100 гаруй эмч, ажилтнууд хамрагдлаа. Сургалтыг манай сангаас Эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны тэргүүн, Анагаах ухааны доктор, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг болон аймгийн эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулаад байна” гэж Балжиннямын Баярсайхан сангаас өглөө.  

Холбоотой мэдээ