ОНХС-ийн жилийн үнэлгээгээр дөрвөн сум 70-аас дээш хувьтай үнэлэгджээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-08-06 17:01:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг болон Сангийн яамны хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд  15 сумын 2020 оны ОНХС-ийн үйл ажиллагаанд жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийжээ.

Тус төслөөс ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах, хэрэгжилтийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2016 оноос жил бүр “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ” хийж, гүйцэтгэлээр нь урамшуулал олгодог ажээ.  

Үнэлгээгээр Адаацаг, Дэрэн, Луус, Хулд сум 70-аас дээш хувь, Эрдэнэдалай, Баянжаргалан, Сайхан-Овоо, Дэлгэрцогт,  Дэлгэрхангай, Сайнцагаан,  Өлзийт, Гурвансайхан сум 60-с дээш хувьтай үнэлэгдэж,  ОНХС-ийн тухайн жилийн санхүүжилтийн 40%-тай тэнцэх хэмжээний “урамшуулал” буюу нийт 248,334.49  мянган төгрөгийн санхүүжилт авчээ. 

Харин Говь-Угтаал, Цагаандэлгэр, Өндөршил сумын хувьд ОНХС-ийн үйл ажиллагаагаа иргэдийн оролцоог ханган хууль, журмын дагуу зөв удирдан зохион байгуулаагүй тул “хангалтгүй” хэмээн үнэлэгдэж, “урамшуулал” аваагүй байна.

Ийнхүү санхүүгийн "дэмжлэг" болон "урамшуулал"-ыг сумдад олгосноор иргэд орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг тодорхойлон, тэдний төсвийн төлөвлөлтөд оролцох оролцоо нэмэгдэж, хөрөнгө оруулалтын тоо, хэмжээ, чанар, үр ашиг сайжрах аж.

Холбоотой мэдээ