Алслагдсан бүсийн хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх төсөл эхэллээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-12 13:42:04

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт хэрэгжих алслагдсан бүс нутгийн хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх зорилго бүхий "Zavkhan Dental Trek" төсөл Шилүүстэй сумаас эхэллээ.

Мишээл сангийн дэмжлэгээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Шилүүстэй, Идэр, Яруу сумдын 1000 гаруй хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх юм. Мөн үеэрээ эцэг эхчүүд болон хүүхдүүдэд амны хөндийн ариун цэврийг хэрхэн сахих талаарх сургалтыг явуулна. Эмч нар нэг суманд дөрвөөс таван өдөр ажиллаж, хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх, эмчлэх ажлыг хийж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд Швейцарын нүүр амны эрүүл ахуйч Габриэлла Шмидт Корситто нь Мишээл хүүхдийн санг 2013 онд үүсгэн байгуулжээ. Тэрээр Монгол улсын амьжиргааны түвшин доогуур өрх, гэр бүлийн хүүхдүүд болон хөдөө орон нутгийн алслагдмал нутгийн хүүхдүүдэд амны хөндийн эмчилгээ, үйлчилгээг хүргэх зорилготой тус санг үүсгэн байгуулжээ. Тус сан өнөөдрийн байдлаар 2100 гаруй монгол хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж өгчээ. 

Холбоотой мэдээ