Малжуулах хөтөлбөрийн үр дүн гарч байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-12 14:33:33

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 16.2 мянган малчин бий. Жил бүр малтай өрхийн тоо нэмэгдэж байгаа ч мал маллах малчны тоо цөөрч буй.

Тиймээс мал маллах сонирхолтой залуу гэр бүл болон залуучууд, хүсэлт гаргасан амьжиргааны түвшин доогуур иргэдийг малжуулах ажлыг жил бүр явуулдаг байна. Өнгөрсөн онд аймгийн дүнгээр 73 өрхийг 287.9 сая төгрөгийн 3871 толгой малаар малжуулсан байна. Малжуулах арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн 50.8 хувийг орон нутгийн хөрөнгөөр, 49.2 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжигдсэн байна. Сүүлийн гурван жилийн судалгаанаас үзэхэд малжуулах хөтөлбөрийн үр дүн гарч байна. Учир нь энэ дэмжлэгт хамрагдсан иргэдийн 90 гаруй хувь нь малаа өсгөн үржүүлэх, арвижуулахад хичээл зүтгэлтэй байж, төл бүрэн авч малынхаа тоо толгойг өсгөсөн байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. Ташрамд мал маллах хүсэл эрмэлзэлтэй залуусыг малжуулах, монголын уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх зорилго бүхий "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр" 2013 оноос үр дүнтэй хэрэгжиж байна. 

Холбоотой мэдээ