Гамшиг болон болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-08-20 17:14:16

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Улаан загалмайн хороо хамтран Сүмбэр сумын IV, V, VI багийн малчин өрхүүдэд гамшиг болон болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг энэ оны 08 дугаар сарын 17-ноос 19-нд зохион байгуулжээ.

Албаныхан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил болон Улаан загалмайн хорооны үйл ажиллагааны танилцуулга, “Ковид-19”-ын тухайн орон нутгийн нөхцөл байдлын мэдээлэл, өрхийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, “АНХААР” аппликейшн, цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессежээр хүлээн авах систем зэрэг өргөн хүрээний  мэдээллийг иргэдэд өгчээ.

Энэ үйл жиллагаанд Улаан загалмайн хорооны дөрвөн ажилтан, Онцгой байдлын газрын хоёр алба хаагч нэг автомашинтай оролцсон байна.

Энэ оны гуравдугаар сард  Говьсүмбэр аймгийн нийт нутгийг хамарсан хүчтэй шороон шуурганы улмаас байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд их хэмжээний хохирол учирч байсан юм.

Холбоотой мэдээ