Уянга сумын эмэгтэй багш нар хөдөлмөр зуслан байгуулжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-08-30 12:53:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Уяна сумын 1 дүгээр сургуулийн эмэгтэй багш нар өөрсдийн хүчээр хөдөлмөр зуслан байгуулжээ.

Тус сумын нутаг, үзэсгэлэнт байгаль бүхий Битүүт хэмээх газар 18х8 хэмжээтэй сургалтын байр, амралтын дөрвөн байшинг 12 эмэгтэй багш 14 хоногийн хугацаанд барьж дуусгасан байна.

Хөл хорионы үеийн сурагчдын хоцрогдлыг арилгах, ЭЕШ-д сурагчдаа бэлтгэх зорилгоор сумын төвд түргэвчилсэн шинжилгээ өгсөн сурагчдыг вакум сургалтанд хамруулсан аж. Сурагчид сурагчид зусланд амрахдаа үнээ туших, ивэлгэх, саах, үхрийн зэл цэвэрлэх, сүү хөөрүүлэх, тараг бүрэх, ааруул тавих, малын зүс таньж нүдлэх чадваруудыг малчны хотонд эздээс нь суралцжээ. Мөн алтан гагнуур, гишүүнэ, чонын хэл, сөдийн толгой зэрэг эмийн ургамлыг ялган таньж, анагаах ач тусыг судлуулсан байна.

Холбоотой мэдээ