Тарвага агнасан болон тээвэрлэсэн иргэдэд хариуцлага тооцжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-08-30 13:12:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Уянга сумын Жаргалант багийн нутагт 22 ширхэг тарвага агнаж худалдсан зөрчлийг шалган илрүүлжээ. Тарвага агнасан дөрвөн иргэнд тус бүр 150 мянган төгрөгийн торгууль, махыг нь худалдан авч Арвайхээр сумруу тээвэрлэсэн нэг иргэнд 300 мянган төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчин учирсан хохирлын 7.660.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тарвага агнахад ашигласан гурван ширхэг бууг Цагдаагийн газарт, 22 ширхэг тарвагны нойтон маханд тахлын шинжилгээ хийлгэхээр ЗӨСТ-д тус тус шилжүүлжээ.

Цагдаа, Мэргэжлийн хяналтын газраас тарвага агнасан, мах, түүхий эдийг худалдсан зөрчлийн мэдээллийг иргэдээс авч байгаа ба баттай мэдээлэлд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54.4-д заасны дагуу нийт торгууль, нөхөн төлбөрийн 15 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгож, мэдээллийг нууцлах аж. 

Холбоотой мэдээ