Хорио цээрийн дэглэм зөрчсөн хэрэг нийтлэг гарч байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-08-31 13:16:30

Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хорио цээрийн дэглэм зөрчсөн 37 хэрэгт 46 иргэнийг холбогдуулан шалгаж зохих шийтгэл ногдуулжээ.

Иргэдийн зарим нь “Ковид-19” цар тахлын үед тогтоосон дүрэм журмыг зөрчиж Улаанбаатараас ирэхдээ шинжилгээ өгдөггүй, том  оврын машины кабинд нуугдах зэргээр зөвшөөрөлгүй зорчих байдал гаргадаг төдийгүй орон нутагт ирэхдээ тусгаарлах байранд байдаггүй зэрэг тохиолдол нийтлэг байгаа аж.

Албаныхан Зөрчлийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 13 дахь заалтын дагуу хорио цээрийн дэглэм зөрчсөн үед иргэнийг 500 нэгжтэй тэмцэх төгрөгөөр торгох,  долоогоос гуч хоног баривчлах шийтгэл ногдуулдаг байна.     

Холбоотой мэдээ