Бат-Өлзий сумын эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг олголоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-01 13:48:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Нарангарав нар Бат-Өлзий суманд ажиллаж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, тулгамдсан асуудалтай танилцлаа.

Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор сумын эмнэлгийн байгууллагаар орж, халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажилтай танилцан санал солилцлоо. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудад аймгийн бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хүргэж, заавар чиглэл өгсөн ба 3.7 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулав.
Тус сумын хувьд 16 ортой хуучин эмнэлэгтээ тусгаарлан эмчлэх ор дэлгэж, одоогоор 16 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн орон нутгийн төсвөөр 25 ортой эмнэлгийн барилгад иж бүрэн засвар хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа юм.
Хүн ам их, аялал жуулчлалын бүс нутаг учраас ковидын халдварын эрсдэл өндөр байгааг аймгийн Засаг дарга хэлж, сумын хөдөлгөөнд хяналт тавих, цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэх, сургууль, цэцэрлэгийн болон бусад байгууллагад халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх үүрэг өглөө.
Холбоотой мэдээ