Бат-Өлзий сумын сургуульд 1700 гаруй сурагч хичээллэнэ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-01 14:00:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургууль 2021-2022 оны хичээлийн жилд 128 багш, ажилчид, 1700 гаруй сурагчтайгаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байна. Энэ жил нэгдүгээр ангид 6 настай 210 хүүхэд элсэн орж байгаа аж.

Сургуулийн зүгээс УОК-ийн тушаал, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургалтын бэлтгэл ажиллагааг хангаад байна. Сумын Эрүүл мэндийн төв их засварт орсны улмаас сургуулийн хоёр дотуур байрыг тусгаарлах эмчлэх байр, ажиглах байр болгон ашигласан бөгөөд ариутгал халдваргүйтгэлийг хийж хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ.

Анги танхимын хүрэлцээ бага учраас хүүхдүүдийн хичээлийн цагийг богиносгож дөрвөн ээлжээр хичээллүүлэхэд хүндрэлтэй байгааг сургуулийн захирал Н.Оронтуул хэлж байлаа. 

Холбоотой мэдээ