Хүйтний хөндийн авто замыг шинэлэг технологиор засварлаж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-02 17:08:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын их засварыг Монгол Улсад өмнө нь хийгдэж байгаагүй шинэлэг технолгиор хийж байгаа гэдгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлжээ.

Хуучин 5 см асфальтбетоныг доод суурьтай нь 25 см зузаан цементээр бэхжүүлж, дээр нь 5 см харлуулсан суурь асфальт цутгасны дараа нэмж өнгөн асфальт 3 см хийгдэх бөгөөд энэ нь хуучин асфальт бетоныг суурьтай нь бэхжүүлж буй замын чанарт ихээхэн давуу талтай технологи аж.

Авто замын их засвар 2023 оны 4 сард бүрэн дуусч, ашиглалтад орох бөгөөд замын чанар, арчлалтыг гүйцэтгэгч компани ашиглалтад оруулснаас хойш 3 жилийн хугацаанд бүрэн хариуцах юм. Тус замын бүтээн байгуулалтанд 150 гаруй ажилтан, 70 гаруй тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд 50 гаруй туслах ажилтныг Өвөрхангай аймгаас ажиллуулж байна.

Холбоотой мэдээ