"Тав", "Такь-Ко" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
bolor@montsame.mn
2021-09-07 16:18:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 735 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2.4 сая ширхэг хувьцаа арилжив.


Үүнээс 28 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тав" ХК (TAV +14.98%) болон "Такь-Ко" ХК (TAH +14.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" ХК (HGN -10.59%) болон "Э-Транс Ложистикс" ХК (ETR - 10.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн  73,471 ширхэг нэгж эрхийг нийт 36,515,121  төгрөгөөр арилжжээ. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 6 ширхэг үнэт цаасыг 600,000 төгрөгөөр  арилжаалсан байна.

ТOP-20 индекс 2.99 хувиар өсч, 47994.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,984,165,970,495.70 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ