“BMW” дахин боловсруулсан материалаар хийсэн автомашинаа танилцуулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-09-07 16:25:34

БЕРЛИН. /Xinhua/. Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани дахин боловсруулсан, байгальд ээлтэй материалаар хийсэн "BMW i Vision Circular" автомашины туршилтын загвараа даваа гарагт танилцуулжээ. 


Мюнхен хотноо болсон “IAA Mobility” автомашины шоуны үеэр 100 хувь дахин боловсруулах боломжтой энэхүү автомашинаа танилцуулсан “BMW” дэлхийн хамгийн байгальд ээлтэй автомашин үйлдвэрлэгч компани болохыг эрмэлзэж буйгаа мэдэгдсэн байна.


Автомашины их биеийг будахын оронд дахин боловсруулсан хөнгөн цагаан ашиглан бүтээжээ. Мөн никель, давхар хүрээ, түгжээ болон бусад чимэглэлийг хасаж, “BMW” логог хийхдээ нэмэлт хэсгүүд оруулахаас татгалзан металл дээр лазераар буулгасан байна.


Үүнээс гадна хянах самбарын бүх мэдээллийг салхины шилэн доорх хэсэгт байршуулахаар төлөвлөсөн бөгөөд тэдгээр мэдээллийг хэрэглэгчид шууд харагдах эсвэл харагдахгүй байхаар тохируулах боломжтой байна. Мөн камерын технологийн тусламжтайгаар гаднах болон доторх толины шаардлагагүй болжээ.


“Бид энэхүү автомашины загварыг гаргах явцдаа эдийн засгийн дахин боловсруулах нөхцөлийг нарийвчлан авч үзсэн” гэж “BMW” компанийн ахлах дизайнер Адриан ван Хойдонк мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ