Олборлох салбарын 694 компани эздийн мэдээллээ ил тод болгожээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-09-08 13:02:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын сан (ОҮИТБС)-гийн мэдээллээр 2019 онд уул уурхайн 2093 компани тайлан гаргах ёстой байв. Үүнээс 291 компани тайлангаа шинээр баталсан маягтын дагуу гаргасан буюу эцсийн өмчлөгчийн буюу эздийн мэдээллээ ил болгожээ. Харин өнгөрсөн онд 2240 компани тайлан ирүүлэх байснаас 694 компани өмчлөгчийн мэдээллээ тайлагнаад байна. 




Олборлох салбарт ААН, компаниуд авлига, буруу засаглалтай холбогдон хууль бус үйл ажиллагаа явуулдаг байдлыг эцэс болгох зорилгоор Олон улсын нарийн бичгийн газар Нээлттэй өмчлөл байгуулагатай хамтран "Олборлох салбарыг нээлттэй болгох нь" хөтөлбөрийн нээлт өнөөдөр цахимаар болж байна. 




Ил тод болсон мэдээллүүдийг тулган баталгаажуулаагүй байна. Учир нь хууль эрх зүйн үндэс байхгүй. Цаашдаа уул уурхайн салбарын ил тод мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ) хянан, үзэж баталгажуулах хэрэгтэй байна. Нэгтгэл тайланг боловсруулагч байгууллага нь улс төрийн нөлөө бүхий этгээдийн мэдээллийг холбогдох мэдээлэлтэй тулгах шаардлагатай байна. Мөн Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын хуулийн төслийг эцэслэн, Засгийн газрын хуралдаанд өргөн барих, эцсийн өмчлөгчийн мэдээллийг тайлагнах хуулийн заалтыг заавал оруулж батлуулах талаар өнөөдөр хэлэлцэж байна. 




Холбоотой мэдээ