“Mongolia mining 2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн зохион байгуулна

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-09-08 15:16:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил хойшлоод байсан “Mongolia mining” уул уурхайн үзэсгэлэнг энэ сарын 22-24-нд зохион байгуулна.


“Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь” (Minerаl sector, the foundation of economic revival) уриан дор зохион байгуулах үзэсгэлэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2011 оноос хойш дэмжиж иржээ. Үзэсгэлэн нь дэлхийн тэргүүлэх техник, технологитой танилцах, нэвтрүүлэх, олон улсын сайн туршлагаас хуваалцах, хөрөнгө оруулалт татах боломжийг олгодог бөгөөд энэ үеэр 130 орчим уул уурхайн ханган нийлүүлэгч компани, гадаад, дотоодын байгууллага үйл ажиллагаагаа танилцуулах аж.


Мөн эрдэс баялгийн салбарын эдийн засгийн хөгжилд гүйцэтгэж буй үүрэг, боломж, эрдэс баялгийн орлогоор нийт эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй дэмжих шаардлага, боломжийн талаар бодлогын семинарууд зохион байгуулна гэж УУХҮЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ