Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөлөө

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-09-10 10:29:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн удирдлага болон хэлмэгдэгсдийн үр хүүхдийн төлөөлөл Булган суманд байдаг хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөлөө. Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. 

- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу аймгийн  хэмжээнд 400 гаруй иргэн нөхөх олговор авчээ. Уг хуульд 2018 онд оруулсан өөрчлөлтийн дагуу хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40-80 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор заасан. Энэ дагуу 27 иргэн материал бүрдүүлэн өгсөн. Нөхөх олговрыг олгуулахаар хэлмэгдэгсдийн цагаатгах ажлыг зохион байгуулах аймгийн салбар комисс ажиллаж байна гэж аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат хэллээ.

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн төлөөлөлд мөнгөн тусламж үзүүллээ.

Холбоотой мэдээ