“Цахим өрх” төсөл хэрэгжиж эхэллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-09-10 16:55:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Гэр хорооллын айл өрхийг дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн алхах боломжийг нээжЦахим өрхтөслийг "Монголын Цахилгаан Холбоо" ХК хэрэгжүүлж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь гэр хорооллын бүсэд FTTH кабелийн сүлжээг өргөтгөж, айл өрх бүр гурвалсан үйлчилгээнд холбогдох боломжтой ажээ. Энэхүү ажил нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасанЦахим Дархантөсөлтэй уялдуулан хэрэгжүүлж байна. Шилэн кабель суурилуулах ажлыг Дархан сумын арван тавдугаар багт хийж байгаа бөгөөд энэ сарын 15-нд дуусах ажээ.

Уг төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын айл өрхүүд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдал хангагдаж, цар тахлын үед цахимаар ажиллах, суралцах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Зөвхөн орон сууцанд амьдардаг айл өрх гурвалсан үйлчилгээг авах боломжтой байсан бол одоо интернэтийн хурд 20-100 дахин нэмэгдэж, өндөр хурдны интернэтийн хосолсон багц, телевизийн гурвалсан үйлчилгээг авах боломж нээгдэж байнаАйл өрхүүд Монголын Цахилгаан Холбооны Дархан салбар ирж гэрээ байгуулахад дээрх үйлчилгээнд хамрагдах аж. Энэ оноос эхэлсэн дээрх төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжиж гэр хорооллын багуудад нийт 50.000 метр шилэн кабель татах ажээ.

Холбоотой мэдээ