Сүүлийн 24 цагт 156 тохиолдол батлагджээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-09-11 10:54:52

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 479 сорьцоос 80, түргэвчилсэн оношлуурын 188 шинжилгээнээс 76, нийт 156 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал:

Батцэнгэл-1, Хайрхан-6, Эрдэнэмандал-7, Чулуут-1, Ихтамир-7, Цэнхэр-8, Хотонт-7, Тариат-8, Өлзийт-4, Өгийнуур-11, Хашаат-2, Өндөр-Улаан-19, Хангай-1, Цахир-6, Булган-4, Эрдэнэбулган-64.

Батлагдсан нийт тохиолдол 5475 болов. 

Өчигдөр 68 хүн тусгай эмнэлгүүдээс эдгэрч гарсан. Үүнд: Ихтамир 2, Хангай 5, Тариат 3, Цэцэрлэг 2, Хайрхан 6, Батцэнгэл 1, Өлзийт 1, Өгийнуур 7, Хашаат 9, Хотонт 5, Цэнхэр 6, Нэгдсэн эмнэлэг 7, Сувд сувилал 9. Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 55 эдгэрсэн.

Нийт 5475 тохиолдлын 4206 нь буюу 76,8% нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 16

Эмчлүүлж байгаа 1149: Үүнээс: Тусгай эмнэлэгт - 743: Ихтамир 36, Чулуут 7, Хангай 36, Тариат 63, Өндөр-Улаан 50, Эрдэнэмандал 34, Жаргалант 20, Цэцэрлэг 12, Хайрхан 12, Батцэнгэл 13, Өлзийт 52, Өгийнуур 56, Хашаат 23, Хотонт 32, Цэнхэр 44, Төвшрүүлэх 30, Булган 18, Цахир 28, Хоршоолол 2, Нэгдсэн эмнэлэг 129, Сувд тусгай эмнэлэг 58, Зүүхэн эмнэлэг 30. Биеийн байдал: Хөнгөн 638, хүндэвтэр 131, хүнд 11, маш хүнд 5.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 364:

Ар Мөнгөнчагнуур - 163, Ар Мөнхжин - 103, Ар Манал - 98

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 90

6-15 нас: 147

16-39 нас: 440

40-59 нас: 367

60-аас дээш: 105а

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 3166 /Урд өдрийнхөөс 145-аар өссөн/

Аймгийн хэмжээнд 09.11-ний 00:00 цагийн байдлаар I тунд 60115, II тунд 55667, III тунд 3302 хүнийг дархлаажуулсан байна.

Батлагдсан 5475 тохиолдлоос вакцин хийлгэсэн 3281 хүн халдвар авсан. Үүнээс:

1 тунтай – 227 - 4.1 хувь

2 тунтай – 3052 - 55,7 хувь

З тунтай - 2 - 0,03 хувь

ЗӨСТ халдварын тохиолдол батлагдсан 8 объектын 217 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн.


Холбоотой мэдээ