Нийт 2771 хүн коронавирусээр халдварласнаас 1478 нь Улаанбаатарт батлагдав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-12 11:11:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2771 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа.


Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр 9 эмэгтэй, 6 эрэгтэй, нийт 15 хүн энджээ. Шинээр илэрсэн тохиолдлын  1478 нь Улаанбаатар хотод,  1293 нь орон нутагт бүртгэгджээ.


Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 21 579 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 3432, хүүхэд  3000 байна.


Харин нийт эмчлүүлэгчдийн  13 976 нь хөнгөн, 5666 нь хүндэвтэр, 1666 нь хүнд, 271 хүн маш хүнд оноштой байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн  40 780 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.



Холбоотой мэдээ