Нэг их наяд төгрөгийн зээлийг зөвхөн ЖДҮ, үйлчилгээний салбарт өгөхийг хүсэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2021-09-13 18:41:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад оролцогчдын хэлсэн үгийг цувралаар хүргэж байна.


Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр: “Жижиг, дунд үйлдвэрлэгч нар хүнд байдалд байна. Зээл, зээлийн хүү, түрээсийн өртэй. ЖДҮ эрхлэгчид цар тахлын энэ үед амаргүй цаг хугацааг туулж байгаа. Гурван хувийн хүүтэй зээлийг ирэх оноос нэг их наяд төгрөгөөр нэмж, зөвхөн ЖДҮ, үйлчилгээний салбар руу гаргаж өгөхийг хүсэж байна. Тэгвэл 50 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, 40 мянган ажлын байр хадгалж, 400 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө гэсэн тооцоо судалгаа бий.” гэв.

Холбоотой мэдээ