Баян-Өлгий аймагт 89 иргэнээс халдвар илрэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-15 15:20:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 177 иргэнд түргэвчилсэн, 42 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 219 иргэнд шинжилгээ хийхэд халдварын 89 тохиолдол шинээр батлагдав.

Тодруулж хэлбэл, Алтай суманд 13, Баяннуурт 7, Бугатад 9, Булганд 5, Толбод 5, Дэлүүнд 3, Сагсайд  2, Улаанхуст, Цэнгэл сум, Цагааннуур тосгон, Хотгор багт тус бүр 1, Өлгийд 41 иргэнээс халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 8320 боллоо.

Үүнээс 7561 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 51) гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 112, Сансар эмнэлэгт 20, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 62, гэрээр 557 иргэн эмчлүүлж байна.

Эмчилгээ хийлгэж байгаа 751 иргэнээс 645 иргэний биеийн байдал хөнгөн, 88 иргэнийх хүндэвтэр, 18 иргэнийх хүнд байгаа ажээ.

Холбоотой мэдээ