Махны үнэ бага зэрэг буурчээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-16 11:27:34

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт махны үнэ буурч байгаа статистикийн мэдээлэл байна. 

Тус аймагт өнгөрсөн сарын 25-ны байдлаар хонь, ямааны мах 9500 төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ сарын 15-ны өдрийн байдлаар ямааны мах 8750, хонины махыг 9250 төгрөгөөр худалдаж байна. Ноолуурын үнэ энэ сарын 8-нд 110 мянга байсан бол 15-ны өдрийн байдлаар 100 мянган төгрөг болж 10 мянган төгрөгөөр буурчээ. Гурил өнгөрсөн сарын 25-нд 1620 төгрөгийн үнэтэй байсан бол энэ сарын 15-ны өдрийн байдлаар 1680 төгрөг болж 60 төгрөгөөр өссөн байна.   

Холбоотой мэдээ