Мал аж ахуй хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-09-16 11:38:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймаг, сумдын мал аж ахуй хариуцсан мэргэжилтнүүд “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд” сэдэвт сургалтад хамрагдлаа.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд” сэдэвт сургалтыг Тайшир суманд зохион байгууллаа. Сургалтыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын техникийн зөвлөх С.Жигжидпүрэв, мэргэжилтэн Г.Билгүүн нар заан чиглүүлж, аймаг, сумдын мал аж ахуй хариуцсан нийт 16 мэргэжилтэн хамрагдсан юм. Сургалтаар ган, зуд, гамшиг болсон үед мал амьтныг хамгаалах хариу арга хэмжээ авч, учирч болох эрсдэлийг бууруулах мэдлэг боловсролыг эзэмшүүллээ хэмээн Говь-Алтай аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ