Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжинэ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-16 15:28:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р хороонд улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ахуй үйлчилгээний төв, 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих Бизнес хөгжлийн төвийн шав тавилаа.


Бизнес хөгжлийн төв нь жижиг дунд бизнес эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад зөвлөгөө өгөх, хямд түрээсийн байраар хангах зорилготой юм.

Тус төв нь ажилчдын өрөө, хурлын өрөө, нийтийн оффис, лаборатори, хэвлэх, хувилах өрөө, үйлчлүүлэгчийн өрөө, амралтын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө зэрэг зохион байгуулалттай байхаар төлөвлөгдөж байгаа гэнэ. Харин  Ахуй үйлчилгээний төв нь хими цэвэрлэгээ, хувцас захиалга завсар, гутал, утас, цаг засвар, үсчин, гоо сайхан, гэр ахуйн барааны худалдаа, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг өрөөнүүдтэй байна.

Бизнес хөгжлийн төв болон Ахуй үйлчилгээний төвийн барилгыг 2022 онд барьж ашиглалтад оруулах бөгөөд эдгээр барилгыг холбосон Бизнес инкубатор төвийн байрыг мөн ирэх онд барихаар төлөвлөж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ