УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Тариалан суманд ажиллалаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-16 15:40:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл Тариалан суманд ажиллалаа. Энэ үеэр тус сумын удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, цар тахлын үеийн нөхцөл байдал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудтай танилцлаа.

Тариалан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Ар тархи, Давааны ар багуудад 2 худаг гаргасан бөгөөд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар халуун усны барилга барьж байна.


Тус сумын удирдлагуудын зүгээс Цаг уурын өртөөний байр шинээр барих, цэцэрлэгт их засвар хийх зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Уулзалтын төгсгөлд Боловсрол, соёлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус сумын Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвд нэн шаардлагатай 14 сая төгрөгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гардуулан өглөө.

 

Холбоотой мэдээ