Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дорнод аймагт ажиллаж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-09-16 16:36:37

Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Дорнод аймагт ажиллаж байна. Тэрээр энэ үеэр ДЭМБ-аас хэрэгжүүлдэг "Пэн хайртс" загвар төслийн нээлтийг хийсэн юм.

Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 80-аад хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол тутмын нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байгаа юм.  Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх ажлыг идэвхжүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-аас "Пэн хайртс" загвар төслийг зарим аймаг, дүүрэгт өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, тодорхой дэвшлүүд гарчээ. Тухайлбал, энэхүү загвар төслийг хэрэгжүүлсэн хугацаанд тархины харвалтын шалтгаант нас баралт Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурч, зүрх судасны өвчин, цусны даралт ихдэлт, чихрийн шижин өвчний хяналт сайжирч, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх өвчтөний тоо буурсныг ЭМ-ийн сайд онцоллоо. Тиймээс ЭМЯ уг загвар төслийг Сонгинохайрхан дүүрэг, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Завхан, Хөвсгөл аймгийн 132 эрүүл мэндийн төвд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ