Хятадын хүн амын 70 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-09-16 16:37:07

БЭЭЖИН. /Reuters/. Хятад улсын 1.4 тэрбум хүн амын 70 гаруй хувь нь “COVID-19”-ийн вакцины бүрэн тунд хамрагдаад буйг тус улсын эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр танилцуулсан тоон мэдээлэл харууллаа.


“Улсын хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 1.01 тэрбум хүн вакцинд бүрэн хамрагдсан” гэж Эрүүл мэндийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ,


Хятадад “COVID-19”-ийн долоон вакцин тарьж байгаагаас тав нь хоёр тунтай бөгөөд үүнд хамгийн түгээмэл хэрэглэж буй “Sinovac”, “Sinopharm” компанийн вакцин багтаж байна. 

Холбоотой мэдээ