БОЭТ-д 5.5 сая төгрөгийн хандив өглөө

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-09-16 18:28:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагай цар тахлын энэ үед их ачаалалтай ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхныг дэмжих хандивын аяныг эхлүүлсэн юм. Уг аянд анх ИТХ-ын төлөөлөгчид нэгдэж байсан бол өдгөө иргэд, олон нийт хандах болжээ.

Тухайлбал, ахмад эмч сувилагч, оюутан залуус, аж ахуй нэгж байгууллагууд нийт 5.5 сая төгрөгийн хандив өргөснийг төлөөлөгч Ц.Алтаншагай БОЭТ-д хүлээлгэн өглөө. Нийт хандивын 3.5 сая төгрөгийг бэлнээр, үлдсэн мөнгөн дүнд шаардлагатай ариутгалын бодис, хамгаалах хувцас хэрэгслийг өгч байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ